"Сармагчин эр" Усайн Болтыг сандаргав

img

Кеничи Ито хэмээх япон залуу өчигдөр Токиогийн "Komazawa Olympic Park Stadium"-д дөрвөн хөллөн гүйж 100 метрийн зайг хамгийн богино хугацаанд туулж чаджээ. "Monkey Man" буюу "Сармагчин эр" хэмээн алдаршсан 30 настай тэрээр энэхүү өвөрмөц спортоор есөн жилийн турш хичээллэж байгаа бөгөөд түүний нэгэн өдөр нь амьтны хөдөлгөөнийг ажиглаж суралцахын тулд зоопаркаар явж, ном видеогоос судлах зэргээр өнгөрдөг байна. Ингэхдээ Африкийн патас сармагчны хөдөлгөөнийг зонхилон судалдаг гэнэ. Үүний үр дүнд өөрийн 2008 онд тогтоосон дээд амжилтыг Кеничи 1,11 секундээр урагшлуулан 17,47 секунд болгожээ. Түүний оролдлогыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номын төлөөлөгч Карлос Мартинес газар дээр нь үзэж, сертификатаа гардуулсан байна. М.Бүүвэй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ