Евро бүсийн орнууд дахин эдийн засгийн хямралд орлоо

img

Евро бүсийн орнууд 2009 оны эдийн засгийн уналтын байдалд орох хэмжээнд хүрээд байгаа талаар Герман болон Францын эдийн засагчид мэдээллээ. Энэ оны сүүлийн буюу гуравдугаар хагаст европын орнуудын эдийн засгийн байдал эрс доройтсон. Европын холбооны 19 улсаас Герман, Франц хоёр л эдийн засгаа тогтоон барьж чадсан бол бусад 17 улс ямар нэг хэжээгээр эдийн засгийн уналт доройтолд өртөж хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа. Нэн ялангуяа Испани, Итали, Нидерланд, Австралийн эдийн засаг,  иргэдийн амьжиргаа  эрс муудсан үзүүлэлт гарч байгаа. Дэлхийн эдийн засгийн тоймчдын гаргасан судалгаагаар евро бүсийн орнуудын эдийн засаг эхний хагаст 0.1 хувь,  хоёрдугаар хагаст 0.2 хувиар тус тус буурсан  үзүүлэлт гарсан нь энэ хугацаанд нийтдээ 9.4 триллион еврогийн алдагдалд хүргэж орхисон юм. Эдийн засгийн хямралын  хүндхэн  хэсэг Испани, Грекийн ард түмний нуруун дээр хүндхэн тусч байгаа. Грек улсын хувьд 2009 оноос хойш эдийн засаг нь тогтвортой байсан нь тун ховор. Санхүүгийн хүндхэн нөхцлөөс гарахын тулд хэд хэдэн удаа ороллого хийж,  саяхныг хүртэл зээл тусламж авч байгаа ч  байдал төдийлөн сайжирч чадахгүй байсаар байгаа билээ. Герман, Францын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаагийн  шалтгаан нь үрэлгэн бус, эдийн засагчдын тооцоолол урьдчилан харах таамаглал сайтайгийнх гэж тайлбарлах эдийн засгийн шинжээчид цөөнгүй байна. Гэвч өнөөдрийн энэ үзүүлэлт удаан үргэлжлэх эсэхэд бүрэн найдаж болохгүй. Энэ талаар Германы Коммерз банкны ахлах эдийн засагч Жеорж Краймер “Манай улсын эдийн засаг бусад орнуудтай харьцуулахад сайн байгаа ч ирэх оны хагаст чухам ямар байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна” гэж хэлж байна. Эдийн засагчдыг гаргасан  тоймоос,  ирэх онд европын зарим нэг улсуудын эдийн засаг одоо байгаагаасаа арай дээдэх төлөв илрээд байгаад баяртай байна. Үүний тулд харилцан дэмжих бодлогыг баримтлан ажилласнаар хүндхэн нөхцөл байдлаас алхам алхамаар гарна гэж төлөвлөж байгаа юм. Одоогийн эдийн засгийн  хүндхэн байдлаас үүдэн европын орнуудад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан,  бослогууд гарсаар байна. Испанид гэхэд олон мянган иргэд ажилгүй болж,  орлогын эх үүсвэргүй болсон аж. Нэгэнт  орлогын эх  үүсвэргүй болсон иргэд байрны зээлээ төлж чадахгүйд хүрч,  байрнаасаа хөөгдөхөд хүрээд байгаа. Гэвч энэ нөхцөл байдлыг таслан зогсоож ажилгүй байгай иргэдээс өр зээл нэхэн орон  байрыг нь хураахыг ойрын хоёр жилдээ хориглосон шийдвэрийг засгийн газраас нь мэдэгдээд байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
medleg bolovsroloo joohon deeshluulj baival deer bishyy, tiviig hyrtel holj hutgaad l ,icheech...avstri geh gesen uhaantai um baihdaa zailuul.
2012-11-16
polishiin visa daruulaad avstrali yabuulaad uguhuu munkhnasanaa
2012-11-16
AUSTRALIA:
AUSTRALIA EUROPE D BDAG BOLTSON YUM UU Э.МӨНХНАСАНГУАЙ? Ариа ч дээ!!!
2012-11-16
ddd:
Австрали hediinees Евро бүсt orson be?
2012-11-16