
Брэндан Рожэрс "Ливэрпүүл өвлийн наймаагаар Луис Суарэзийг зарахгүй" гэж мэдэгдлээ.
Пүрэв гаригт Британийн томоохон хэвлэлүүдэд Ман Сити багийг 25 настай Уругвай довтлогчийг маш өндөр үнээр авах гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Уигантай хийх тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр Брэндан Рожэрс хэлэхдээ: "Бидний зарахыг хүсэж байгаа тоглогч бол Суарэз биш. Тэрээр гайхалтай, ажилсаг тоглогч"
"Бид эхний ээлжинд хүмүүсээ зарах биш харин хүчирхэг болгохыг эрмэлзэж байна. Тэр тусмаа Суарэзийг. Бид хийх ёстой зүйлээ хийж түүнийхээ төлөө тэмцэх болно. Зун Суарэз өөрийгөө Ливэрпүүлд хайртайгаа хангалттай харуулж шинэ гэрээ байгуулсан шүү дээ"
"Ливэрпүүлд Суарэз амжилтын замналын цоо шинэ эрин үе эхлүүлж байна. Тоглолт болгонд бараг гоолдож түүндээ ч баяртай байгаа. Би тоглогчидтойгоо өмнөхөөсөө илүү харилцаатай байхыг хичээх болно.Тэр тусмаа Суарэзтай. Энэ багт байгаадаа тэр үнэхээр аз жаргалтай байгаа"
"Түүнийг явуулах ямар ч саналыг хүлээж авахгүй. Тэр багтаа үлдэнэ"
С.Бадрал
Эх сурвалж: http://www.liverpoolfc.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ