
Нью-Йорк хотыг дайрсан Сэнди хар салхины улмаас өнгөрсөн долоо хоногт гэхэд тус хотын 78 мянган хүн ажлын байргүй болжээ. Энэ нь анх удаа ийм олон тооны хүн нэгэн зэрэг ажилгүй болж байгаа хэрэг хэмээн орон нутгийн засаг захиргаанаас мэдээллээ.
АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр нийтдээ тус улсад 439 мянган хүн ажилгүйчүүдийн тоонд байгаа гэсэн тоон мэдээлэл гаргасан юм. Энэ нь 2011 оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй дөхөж очих хэмжээнд хүрсэн гэсэн үг ажээ. Түүнээс өмнө 2005 онд болсон Катарина хар салхины дараагаар ажилгүйдлын тоо асар ихээр нэмэгдэж байсан юм.
Сүүлийн дөрвөн долоо хоногийн дунджаар ажилгүйдэл нэмэгдэх хандлага илүүтэй ажиглагдаж эхэлжээү. Энэ хугацаанд ажилгүйчүүдийн тоо өдөрт багаар тооцоход мянган хүн ажлын байргүй болсон аж. Богино хугацаанд өдий олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
Ажилгүйдлийн шалтгаан нь хар салхинд эвдэрч сүйдсэн барилга байгууламж, иргэдийн худалдан авалт буурсан зэрэгтэй холбоотой юм.
Нэгэнт үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд үргэлжлүүлж чадахгүй байгаагаас цалингаа тавьж чадахгүйд хүрсэн компаниуд ажилчдаа цомхтгож эхэлсэн байна. Ингэснээр олон тооны компани, тэдний ажилчид зах зээлээс арчигдахад хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдал хэр удаан хугацаанд үргэлжлэхийг эдийн засагчид тодорхойлон хэлж мэдэхгүй байгаа гэжээ.
Сэнди хар салхины хохирлын хэмжээг 50тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ