"Темон" констракшн ХХК-ийг "хар дэвтэр"-т бүртгэв
2012-11-16

Улсын Их Хурлын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах, 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Өвөрхангай аймагт  ажиллаж байна. Тэрээр өчигдөр тус аймгийн Уянга суманд ажиллахдаа 2,5 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж буй ерөнхий боловсролын дунд сургууль, 800-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй соёлын төвийн барилгын үйл ажиллагаатай танилцсан юм. 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Гэхдээ тус сургуулийг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулах байсны зэрэгцээ төсөвт мөнгө хүрэхгүй байна гэдгээр улсаас удаа дараа хөрөнгө шаардсаар байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байв. Сургуулийн барилгын ажлыг “Темон” констракшн  ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ компани эхлээд улсаас 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч мөнгө хүрэхгүй байна гэдгээр аймгийн төсвөөс нэмж 500-гаад сая төгрөг авсан байна. Гэвч  өнөөг хүртэл сургууль ашиглалтад ороогүйн зэрэгцээ мөн л төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэхгүй байгаа гэсэн тайлбар тавьж буйг УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авсангүй. Тэрбээр “Темон” констракшн  ХХК-ийг хар дэвтэрт бүртгэж, тендерт дахин оролцуулахгүй байх хэрэгтэй гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд хэлж байсан. Мөн Уянга сумын соёлын төвийн барилгын гүйцэтгэл ердөө 10 гаруйхан хувьтай байна. Улсаас 800-гаад сая төгрөг авч соёлын төвийг барих эрхийг авчихаад өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй “арга яс” төдий ажлын гүйцэтгэл хийгээд буй компанийг шүүхэд өгөх хэрэгтэй гэдгийг аймаг, сумын удирдлагуудад анхааруулсан. Уянга сумын хувьд 10-аад мянган хүн амтай, хувиараа алт олборлогч 1500-гаад иргэн явуулаар оршин суудаг. Тус суманд харин  2 км хатуу хучилттай замын гүйцэтгэл, сургууль, цэцэрлэг, сумын захиргаа зэргийг халуун, хүйтэн, бохир усны шугам сүлжээнд холбох, дэд бүтэцжүүлэх ажлыг улсын хөрөнгөөр гүйцэтгэж буй “Монгол Дайвин” ХХК-ийн ажил сайн явж байгааг УИХ-ын дарга З.Энхболд сайшаалаа. УИХ-ын дарга З.Энхболд 2004, 2008 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2012 оны сонгуулиар намын листээр УИХ-ын гишүүн, парламентын тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа хуучин тойрогтоо ирж ажиллаж байгаа юм. Тэрбээр Өвөрхангайчуудыг төлөөлсөн УИХ-ын гишүүн байхдаа өнгөрсөн онд Уянга сумын Жаргалант, Бадрал багт томилолтоор ажиллаж улсын төсвийн хөрөнгөөр яаралтай шийдэх ямар ажил байгаа талаар ард иргэдээс санал авч байжээ. Улмаар төсөвт хөрөнгөөр Бадрал, Жаргалант багийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг төсөвт суулгуулж байсан байна. Энэ ажил өнөөдөр биелэлээ олж Уянга сумын хоёр баг эрчим хүчтэй болсны нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцоо. Ийнхүү тогтой болох хүсэл нэг жил хүрэхгүй хугацаанд ажил хэрэг болсонд багийн иргэд баяртай байна. Түүнчлэн Өвөрхангай аймгаас төрсөн УИХ-ын хоёр дахь дарга З.Энхболдод хандаж нутгийн иргэд баяр хүргэхийн зэрэгцээ ажилд нь амжилт хүсч байлаа. УИХ-ын дарга З.Энхболд мөн Нарийнтээл сумын Баянтээг багт ашиглалтад орсон бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын төсвөөс 500-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, бизенс,  худалдаа үйлчилгээний цогц төвийг 3 сарын хугацаанд, канад технологиор барьж ашиглалтад оруулах ажлыг Өвөрхангай аймгийн “Бат-энх-хүү” ХХК гүйцэтгэсэн байна. 4 автомашины гарааж, зочид буудал, халуун ус, үсчин, зоогийн газрын үйл ажиллагааг нэг доор цогцлоосон энэ бизнесийн төв ашиглалтад орсоноор сумын 7 өрх ажлын байраар хангагдсан байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид нь хананаасаа халуун хүйтэн ус авч, боловсон жорлонд бие засах гээд дэд бүтцийн асуудлыг давхар шийдсэн соёлын төвийн барилга нь жишиг барилга болж чаджээ. УИХ-ын дарга З.Энхболд томилолтынхоо хоёр дахь өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвд ажиллаж байна. Тэрбээр яг одоо аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн ард иргэдтэй уулзалт хийж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв,  
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
БЭЛТРЭГ ЦАРАЙЛЧААД, НЭЛЭЭД ӨТӨЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭЭ . АРГАГҮЙ ДЭЭ . НҮГЭЛ ИХТЭЙ ЮМ БОЛОХООРОО Л ТЭР ДЭЭ
2012-11-19
abtozamig yfonoor xiilgemeerbaix yum manaixan ynendeechadaxgyi bainaa 2 iin xoorond baaxan mohgo zarj zassanbolox car boloxgyi ebdrex ingex ni xen negend achigtai bolood l zamin ajil iim maygaar vrgeljildeg baix daa ystoi bodoxooc uur xvrgej durgyi xyrgedeg ym gebel ene l bna daa.
2012-11-18
Temon bish himon shuudee. Enkhtur gej zahiraltai
2012-11-18
од:
ВИРУСИЙН гаралтай,хүн биш, чөтгөр.
2012-11-18
zochin:
temon construction gedeg ner chin yu bile?
2012-11-16
mna namiin balai garuud zailtsgaa ter dampuu namtaigaa.man nam mongoliin gai gamshig.
2012-11-16
Зочин:
З.Энхболдоор төсөөлөхөд АН-ын одоо үеийн 3 дахь лидэр нь юм байх л даа ХАХХАХАХАХ Энэ хүнээс жишээ аваад АН-д хэн гэгч байна гэдгийг тодорхойлвол МОНГОЛ хэзээ ч хөгжихгүй
2012-11-16
Зочин:
Өвөрхангайчуудыг дажгүй хүмүүс гэж боддог. Гэтэл Ийм хүнийг төлөөллөө болгож байсаныг хараад өөр сэтгэгдэл төрж байна шүү. Хэлж ярьж байгаа зүйл гаргаж байгаа зан авирын бодохоор төрийн өндөрлөгт суух нөхөр яав ч биш.
2012-11-16
Зочин:
УИХ-ын дарга З.Энхболдыг үзэн ядаж байна. Жинэхэнэ дүнхүү дурак байгаа юм даа
2012-11-16