
Цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар “ЦЕГ болон Шудрага өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын хамтран ажиллах санамж” бичигт газрын үсэг зуржээ.
Уг санамж бичигт Цагдаагийн ерөнхий газар нь аж ахуйн гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон захиргааны зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар ШӨХТГ-тай хуулийн хүрээнд хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр хоёр байгууллага хамтарсан хяналт шалгалт хийх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн зөвлөмж, зөвлөгөө өгөх, гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж, нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулан ажиллахаар болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ