Сөүлд шалгагдаж буй оюутнуудтай уулзлаа

img

БНСУ-ын Хвасон дахь гадаадын иргэдийг түр саатуулах газарт хуурамч дипломоор тус улсад суралцсан гэх шалтгаанаар саатуулагдаж байгаа Mонгол оюутнуудтай  манай БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын ажилтан, Гадаад иргэдийг дэмжих төвийн төлөөлөгч, Солонгос Монголын оюутны холбооны удирдах зөвлөл болон “MGL” радиогийн төлөөлөл хамт уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Өнөөгийн байдлаар гурван оюутныг албадан Монгол руу буцаагаад байгаа бөгөөд нэр бүхий таван оюутан Хвасон дахь түр саатуулах  газарт шалгагдаж байна. Нэгээс бусад оюутан хуурамч диплом ашиглаагүй гэсэн асуудал тавьсан тул тэдгээр оюутнууд нотлох баримтуудаа танилцуулсан тохиолдолд асуудлыг дахин судлаж үзэх боломжтой гэсэн хариуг  Сөүлийн цагаачлалын албанаас өглөө. Бичиг баримтын зөрчлөөр Сөүлийн цагаачлалын албанд саатуулагдаж байсан С.А гэгч оюутан Солонгосын цагаачлалын албаны ажилтнууд түүнд зүй бусаар харьцсан, хүний эрхийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргасны дагуу Цагаачлалын албаны холбогдох ажилтантай уулзаж, хяналтын камерын бичлэгтэй  нь тус ЭСЯ-ны Консулын ажилтан танилцахад зүй бусаар харьцсан зүйл гараагүй байна. Саатуулагдаж буй оюутнуудын эрүүл мэндийн байдал хэвийн байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaihnii yumiig dandaa amar hyalbar huniig terhen ued hi hhurah mehleh gedeg aharhan bodol ni ene humuusiig iim baidald oruulj baina gej bodoj baina teriigee ilreheer hunii erh ene ter gej shal oor yum yaritsgaaj oorsdiig1oo zovtgoh gej orolddog shuu dee huuli durmee barimtlasan uls ornii buruu gej yu baih ve yamar uls baih ni hamaagui
2012-11-17
///:
ene uuriiguu ARD TYMEN gesen gar aimaar uls turch namarhag gar bna daa. Yaduu amidraltai yaduu setgelgeetei garuud l nam dagaj namirch baidag ni ali ch uls orond baidag jamdaa
2012-11-17
zochin:
er ni gadaad yavahiin dontoi ulsuud mongolchuud l baigaa shdee, ochij ochij olongos yavah durtai. Mongoldoo suraad ajillahad bolohgui um yu baigaa um be.., ene bol hozrogdol,buruu oilgolttoi hymyys oorsdiigoo hohirooj baigaa shdee. chadal baival haana ch adilhan.
2012-11-16
МОНГОЛ:
УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГА ГЭСЭН АРДЫН САЙХАН ҮГ БИЙ. ӨӨРСДӨӨ НОМ ЖУРМААРАА БАЙСАН БОЛ ХЭН Ч ТЭДНИЙГ ОРОЛДОХГҮЙ. МАНАЙХАН ДАНДАА ӨРСДӨӨСӨӨ БОЛЖ ГАДНИЙХАНД ДЭЭРЭЛХҮҮЛЧИХЭЭД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ГОНШИГНОДОГ. 90-ЭЭД ОНД НАУШК ӨРТӨӨН ДЭЭР ВАГОН ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙХАД БИЕ БИЕНЭЭСЭЭ ӨРСӨХ ГЭЖ МАЛ ШИГ ДАЙРААД ОРОСЫН ЦАГДАА НАРТ ҮХТЭЛ БАЛБУУЛАХАД НЬ ӨМНӨӨС НЬ МӨН ИХ ИЧДЭГ БАЙЖ БИЛЭЭ...БАС СӨУЛЫН НИСЭХ БУУДАЛ ДЭЭР БИЕНЭЭСЭЭ ӨРСӨЖ ГААЛИАР ОРОХ ГЭЖ УРАЛДАЖ ГҮЙЛДЭЭД Л... ГАДНЫХАН ХАРЖ ГАЙХААД Л МӨН Ч ИХ ХУВИА ХИЧЭЭСЭН УЛС ШҮҮ...
2012-11-16
ARD TUMEN:
MAN iixnii xiisen nugeldee,Xaa saigui l xuuramch diplom..songuulid neree devshuulj bgaa MAN iixanii ovoo xed n xuuramch diplomtoi shuu..ATG shalgax n zuv
2012-11-16
зочин:
Монголчууд дотороо баян нь ядуудаа дээрэлхүү , гадаадад гарахаар ядуу орон гээд бусад хүмүүс дээрэлхүү ядуу байх ч хэцүү хорвоо шүү, хөгжилтэй иргэнээ хамгаалдаг орны хүмүүс байсан бол солонгоосууд хорьж чадахгүй кимчи үнэртүүлсэн , хүүхэнд шүлэнгэтсэн үмхий Чосонгууд
2012-11-16