
Даяарчлагдаж буй өнөө цагт дайн гэдэг зөвхөн буу шийдэм, тэсрэх бөмбөг гэсэн ойлголтоос хальж үгээр, үзэл бодлоор дайтах болжээ. Одоогийн дэлхий нийтийн анхаарлын төвд буй Израиль, Газа, Сири, Палестин зэрэг дайны гал дүрэлзэн асч буй орнуудад ч зэвсэг барин дайтаж чаддаггүй энгийн номхон иргэд нь өөрсдийн үзэл бодлоороо онлайнаар дайтаж байна. Хэн бүхэн нийгмийн сүлжээнд холбогдож өөрийн хүссэн мэдээллээ байршуулж болдог болсон энэ цаг үед үүнээс үүдэн гэмт хэрэг, нийгэмд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл ихэсч байгаа юм. Тиймээс дараагийн хорин жилд дэлхийн улс орнууд үндсэн хуулиндаа нийгмийн сүлжээний хяналтад суурилсан хуулийн заалт оруулах шаардлага тулгарна гэдгийг өнөөгийн нийгмийн сүлжээн дэх үйл явдлын өрнөл харуулж байна.
Үүний нэгэн тод жишээ бол Израилийн Батлан хамгаалах яамаас эхлүүлсэн жиргээчид Хамас бүлэглэлийн тэргүүнийг устгасан явдал юм. Израиль болон Хамас бүлэглэлийнхэн Twitter-ээр дайтаж байна. Нийгмийн сүлжээгээр дамжиж буй цахим ертөнцийн дайн бүс нутаг бүртээ цагаан хоолойноос ч илүүтэйгээр хүн бүрийн сонорт хүрч байгааг олон улсын шинжээчид хэлж байгаа юм.
Дэлхий нийтийг хэрсэн сүлжээнээс хэрэлэгчдийн тоо болоод хүмүүст хамгийн түргэн мэдээлэл түгээгч нь Facebook, Twitter хуудсууд болоод байгаа.
Өнгөрсөн пүрэв гаригт гэхэд
@IDFSpokesperson гэсэн хаяг 100 мянган дагалдагчийг хамгийн богино хугацаанд дагуулж чаджээ. Ийнхүү олон дагагчтай болж чадсан шалтгаан нь энэ хаягаар “Израиль Газруу довтолно” гэж жиргээ байсан юм. Үүнээс үүдэн цахим ертөнцөд ч дайн дэгдээд байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ