
Хууль зүйн сайдын тушаалаар иргэний цахим үнэмлэхийг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээнд өчигдрөөс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд өнөөдрөөс эхлэн зөвхөн иргэний цахим үнэмлэхээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Цаашид төрийн болон бусад байгууллагууд зөвхөн иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх аж. УБЕГ-аас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд цахим үнэмлэхний тараалт 95.4 хувьтай байгаа тул аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгөх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ