
Энэ өвөл олон жилийн дунджаас харьцангуй их хур тунадас орж байгаагаас БНХАУ-ын Эрээн хотоос Хөх хот, Бээжингийн замд хальтиргаа, гулгаа үүсч аюултай нөхцөл байдалд хүрээд байгааг Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраас урш хөршийг зорих монголчуудад сэрэмжлүүлж байна.
Өчигдөр л гэхэд Хөх хотоос Эрээн орох замд микроавтобус осолдож, найман зорчигч сууж явснаас дөрөв нь Монгол Улсын иргэн байна. Осол мөн өдрийн 17.30 цагийн орчимд болсон ба мэдээллийг авсан даруйдаа Эрээний Консулын Газраас хэргийн газар дээр очиход Эрээн хотоос 20 орчим км-ийн зайд, замын хальтиргаа гулгаатай хэсэгт микроавтобус шарваснаас замын хажуугийн жалга руу онхолдсон байв. Энэ талаар Эрээн хотын замын цагдаа, Нийгмийг аюулаас хамгаалах товчооны гадаад харилцаа, төв эмнэлэгт мэдэгдсэн ба гэмтэл авсан зорчигчдыг эмнэлэгт хүргүүлжээ. Хэргийг Эрээн хотын замын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ