Хар тамхи олджээ

img

Тонгогийн Луататифо арлын эрэг орчмоос 200 кг  буюу 204 боодол кокайн тээвэрлэсэн завь олжээ. Завин дээр мөн ялзарч муудсан хүний цогцос байсан аж. Завь 13 метрийн урттай бөгөөд нийтдээ 120сая ам.долларын үнэ бүхий хар тамхи тээвэрлэж явсан байна. Цагдаагийнхан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан таамаглалаар энэхүү хар тамхи Өмнөд Америкаас Австралийг чиглэж байсан хэмээх дүгнэлтэд хүрээд байгаа юм. Харин шинжээчид цогцсонд шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тонгогийн цагдаагийн газрын комиссор Грант О’Фэ Шинэ Зеландын радиод “Бидний таамаглаж буйгаар энэ хүн хар тамхи наймаалагч бүлэглэлийн гишүүн байх. Гэхдээ чухам яагаад нас барсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэргийг илрүүлж чадвал хар тамхины томоохон бүлэглэлийг  илрүүлэх түлхүүрийг оллоо гэсэн үг” хэмээжээ. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhnasan:
ter surgiuuli shig yumand chni hicheel uhaantai yum zaadgyi yumuu medee beltgeh chni garchignasa eheldeg yum shd hervee hel uhaan bval cnn bbc uzdee mal mini mongold hamgiin zalhuu mulguu teneg novshnud setguulch boloh yumaa
2012-11-16