Хабсбургийн гүнгийн алмааз 21 сая ам.долларын үнэ хүрэв

img

Дэлхий дээрх гайхалтай тунгалагшилт бүхий алдартай алмаз эрднийн чулуунуудын нэгд зүй ёсоор тооцогддог Хабсбургийн гүнгийн алмазыг дуудлага худалдаанд оруулж 21 сая ам.доллараар худалдаалжээ. Энэхүү очир эрдэнийн  чулуу нь 76 кратын ямарч өө сэвгүй, маш тунгалаг гэдгээрээ олны анхаарлыг татдаг. Тус очир эрднийг Энэтхэгийн Колконда уурхайгаас олж байсан түүхтэй. Энэхүү алмаз эрдэнэ нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй дуудагдсан чулуу болоод байгаа. Дуудлага худалдаа Жинев хотын Кристи дуудлагын танхимд болжээ. Дуудлагын доод үнэ 15сая ам.доллараас эхэлсэн аж. Түүнээс өмнө энэхүү алмазыг 1993 онд 6.5 сая ам.доллараар худалдаалж байсан юм. Харин зарим эх сурвалжууд энэхүү алмазыг хэн нэгний эзэмшилд бус музейд тавих ёстой гэж хэлж байгаа юм. Хэдийгээр үнэтэй маш ховор чулуу ч гэсэн дэлхийн баялаг учир олон нийтэд дэлгэн үзүүлэх ёстой гэсэн санаа юм байна. Мөн Колконда уурхайгаас дэлхийд нэр алдарт түгсэн Кох-И-Нүр хэмээн тунгалаг цэнхэр өнгийн алмаз гарч байсан. Түүнийг еропийн банк эзэмшиж байгаад хожим Фрнцад шилжүүлсэн юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ