
Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аас нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээг боловсронгуй болгох зорилгоор энэ сарын 15-наас эхлэн нислэгийн төлөвлөгөөний шинэ форматыг нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү шийдвэрийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээнүүдэд шинэ формат ашиглаж эхэлжээ. Үүнд, ИНЕГ-ын нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, холбоо, навигаци, бодит ажиглалтын албаны сүлжээний автомат системүүдэд программ хангамжийн шинэчлэл хийсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ