Израилийн ерөнхий сайд Газын зурваст айлчилна

img

Израилийн засгийн газрын тэргүүн маргааш Газын зурваст айлчлахаар боллоо. Учир нь өнгөрсөн мягмар гаригт Газаас исламын хэт даврагсдын Хамас бүлэглэл Изралийн эсрэг гал нээсэнтэй холбоотой юм. Зөвхөн алан хядах үйл ажиллагаанаас хэтэрч улс төрийн шинж чанарыг агуулсан дайн үүдэхээс болгоомжлон энэхүү уулзалтыг хийхээр зэхэж байна. Газын зурвасаас  Израилийг  чиглэсэн хоёр пуужин хөөргөсөн бөгөөд түүний нэг нь газар дундын тэнгист унаж нөгөө нь Тель-Авив хотын орчимд агаарын цохилт болон ирсэн нь ийнхүү Израилчуудын дургүйцлийг хүргээд буй. Энэхүү агаарын дайралтад 19 хүн амь насаа алдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн долоо нь цэрэг, үлдсэн 12 нь энгийн номхон иргэд байсны дотор бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэй байсан аж. Хэдийгээр зарласан дайн эхлээгүй байгаа ч Хамас бүлэглэл болон Изралийн хооронд хэд хэдэн удаагийн агаарын дайралт явагдсаар байгаа. Лхагва гаригт болсон агаарын дайралтад Хамас бүлэглэлийн толгойлогчдын нэг Ахмед аль-Жабари өртөн амь насаа алдсан нь өнөөдрийн нөхцөл байдлын нэг үндэс суурь болжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

end yagaad Egyptiin huuchin yurinhuulugchiin zurag baigaag oilgohgui bna.
2012-11-18
Yun Egypt ve, Israeliig chiglesen puujin hoorgoson shuudee
2012-11-16