
Холливудын од Колин Фаррель ирэх жилийн наймдугаар сард дэлгэцнээ гарах Total recall хэмээх киноныхоо зураг авалтанд оролцож байгаа билээ.
Гэтэл хэд хоногийн өмнө тэрбээр камерын өмнө ухаан алдан унаж киноны багийнхнаа сандаргасан гэнэ. Түүнийг эмнэлэгт яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд цаг гаруй ухаан орохгүй байсан аж.
Эмч нар түүний ухаан алдан унасан шалтгааныг тайлбарлахдаа Колин Фаррелийн биед хэт ачаалал ирсний улмаас ийнхүү түр комд орсон гэжээ. Жүжигчин 2005 оноос мансууруулах бодис хэрэглэдэг хэмээх шуугиан дэгдэж байсан билээ.
Одоо ч түүнийг мансуурлаасаа салж чаддаггүй. Ачааллаасаа салах гэж мансууруулах бодис хэрэглэж ухаан алдсан хэмээн хэвлэлийнхэн сэжиглэж байгаа гэнэ.
Total Recall кинонд түүнтэй хамт Кэйт Бекинсэйл, Жессика Бэйл нар тус киноны гол дүрд тоглож байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ