Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

img

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын сав нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Улз, Онон, Хэрлэн, Халхын голын сав нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ