"Чингис хаан-тэнгэрийн ташуур" номын зохиогч нь эмч хүн байжээ

img

Их хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Чех Улсад суугаа  манай ЭСЯ-наас суугаа орныхоо Чингис судлаачид, тэдний бүтээлийг эрэлхийлэн судлах  ажил зохиож, 100 шахам жилийн тэртээ Прагад  хэвлэгдсэн “Чингис хаан-тэнгэрийн ташуур” ном, түүний зохиогчийн талаар дараах мэдээг ирүүлжээ. Прага хотноо 1936 онд хэвлэгдэн гарсан “Чингис хаан-тэнгэрийн ташуур” номын зохиогч нь эмч Ёсэф Аул юм. Энэхүү ер бусын ном нь Чехийн Ази судлалын ном, судалгааны бүтээлүүдийн  дунд хүндтэй байрыг эзэлдэг бөгөөд эрээд олдошгүй ховор номын нэг болжээ. Чехийн монгол судлалыг үндэслэгч, доктор Павэл Поухад  зохиогчоос гарын үсэг зурж бэлэглэсэн тус ном нь одоо Прага хотоос холгүй Лэдцэ тосгоны “Азийн бяцхан музейн” үзмэрт хадгалагдаж байна. Уг музейн дэргэд шахам орших Едомелицэ тосгоны багшийн гэр бүлд зохиогч Ёсэф Аул 1894 онд төржээ. Дэлхийн 1-р дайны үеэр залуу Аул Прага хотод анагаах ухааны факультетэд сурч байхдаа дорнод фронтод татагдсан ба төдөлгүй  сайн дураар Оросын талд оржээ. Тэрээр  Дундад Азийн олзлогсдын лагерь болон эмнэлгүүдэд туслах эмч,  Бухара хотод эмчээр ажиллаж байгаад  Прага хотод 1922 онд буцаж ирж , Анагаах ухааны сургуулиа төгсөөд дүүргээд, насан турш эмчийн ажлаа хийжээ. Дундат Азид олон жил амьдарсан тэрээр  Төв  Азийнхны ахуй амьдралыг харуулсан өгүүлэл, нийтлэл болон роман олныг бичсэн ба үүний нэг нь “Чингис хаан-тэнгэрийн ташуур”   зохиол юм.  Ёсеф Аул 1930 онд Чехийн Дорно дахины хүрээлэнгийн гишүүнээр сонгогдсон бөгөөд  дорно дахин нэртэй судлаач нарын нэг байжээ. Тэрээр 1950 онд  Прага хотноо өөд болсон юм. “Чингис хаан-тэнгэрийн ташуур” ном нь “Азийн тууль” гэдэг дэд гарчигтай. Чехийн уншигчдад Чингис хаан, түүний өвөг дээдэс болон үр удмын амьдрал, эртний нүүдэлчдийн төрт ёсны уламжлалын талаар өргөн, сонирхолтой мэдээлэл хүргэхийн сацуу Их Монгол улсын  төдийгүй дэлхийн соёл иргэншилд оруулсан түүний  хувь нэмрийг бодитойгоор дүгнэн цэгнэсэн байна. Ном нь “Нүүдэлчний хувь заяа”, “Монголчуудын удам гарлын талаар”, “Тэмүүжин”, “XI ба XII зууны эртний монголчуудын ахуй амьдралын тухай”, “Чингисийн Хятадад хийсэн байлдан дагуулал”, “Хархорин”, “Чингис хааны довтолгооноос өмнөх Дундад Ази”  гэх мэт 12 бүлэгт хуваагдаж байна. Чехийн нэрт зураач Ваацлав Фиалагийн (1896-1980) уг номонд хийсэн зураг чимэг нь ч мөн өвөрмөц сонин юм. Чингис хааны тухай уг номыг XIII зууны сүүл үед  Монголын эзэнт гүрний хамгийн том байх үеийн газрын зургаар баяжуулжээ. Ном хэвлэгдэн гарснаас хойш 80 шахам жил өнгөрсөн учир эдүгээ Чехэд  ховор номын нэг болжээ. БНЧУ-аас манайд удаа дараа сууж байсан Элчин сайд Иржи Шима доктор хоёр дахь хэвлэлийг гаргах гэж хичээж суугаа бөгөөд, монголын тал дэмжлэг үзүүлбэл монгол хэл дээр хөрвүүлэхэд дуртайяа туслахад бэлэн байгаагаа ЭСЯ-ны зөвлөх Б.Баасансүрэнд уламжилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sss class:
medreluud
2013-05-01
Tudev:
Chingis haan Attilagiin zalgamjlagch tul tengeriin tashuur gegddeg. Mongolchuud bid tengerees garaltai, tengeriin zayatai ard tumen gedeg biz dee. Burhan gedeg maani enerengui, khultsengui baihyg nomlodog bolohoor „Burhany tashuur“ gej mahchilj orchuulahad evgui sonsogdoj baina shuu. Chingis haan tengeree shutej irsen bolohoor Tengeriin tashuur gevel ayataihan sonsogdoj baina. Hudlaa khiirkhej, buu medemkhiiregtun!!!
2012-11-19
s:
atilla- tengeriin tashuur yahaaraa chingis khaan [dalai haan]iig busdiin nereer duudnam
2012-11-18
bi:
"Chingis Khaan - Tengeriin tashuur" -geegui bn. "Chingis Khaan - Burkhany tashuur" gesen bn daa. Zuv orchuul
2012-11-18