ДНБ тэлсэн ч дундаж өрх яагаад хумигдав?

img

 

Сүүлийн өдрүүдэд эрх баригчид 2025 оны эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг онцлон ярьж байна. “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай гарч, Азидаа төдийгүй дэлхийд тэргүүллээ. Тоо худлаа хэлдэггүй” гэх тайлбарыг тайзнаа чихэнд хоногштол давтаж буй. Үнэхээр тоо худлаа хэлдэггүй. Гэхдээ тоо бүх үнэнийг хэлдэггүй.

ДНБ өссөн ч амьдрал яагаад сайжрахгүй байна вэ?

Эдийн засгийн өсөлтийг ганцхан ДНБ-ий өсөлтөөр хэмжих нь өрөөсгөл. Хэрэв эдийн засаг бодитоор зөв голдиролдоо орсон бол мөнгөний бодлого зөөлөрч, бодлогын хүү буурч, өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамт багасах учиртай. Гэтэл 2025 онд мөнгөний хатуу бодлого үргэлжилж, өр орлогын харьцаанд хязгаарлалт хийж, зээлийн шалгуурыг чангатгасан хэвээр байна.

Энэ нь иргэдийн зээл хэт өсч, өрийн дарамт нэмэгдсэн гэсэн үг. Харин яагаад зээл өсөв гэвэл иргэдийн бодит орлого амьжиргаанд хүрэхгүй байгаа учраас. Өмнөх зээлээ шинэ зээлээр хаах, хэрэглээгээ зээлээр нөхөх үзэгдэл хавтгайрсан нь эдийн засгийн суурь тэнцвэр алдагдсаны дохио.

ДНБ 6.8 хувь өссөн ч долоон буудлын Должин эмээгийн амьдралд ямар өөрчлөлт орсон бэ? Түүний сарын орлого инфляцыг гүйцэж чадаж байна уу? Эсвэл өрхийн зардал, зээлийн эргэн төлөлтөд дарагдсаар байна уу? Макро түвшний өсөлт микро түвшинд шингэхгүй байгаагийн бодит жишээ бол энэ.

Хувийн хэвшил хумигдаж байхад өсөлт тогтвортой байх уу?

Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нь хувийн хэвшил. Гэвч сүүлийн жилүүдэд олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа танаж байна. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орон зай хумигдсан шийдвэрүүд шил дараалан гарсан.

Жишээлбэл, ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Зах зээлийн эдийн засагт ийм төрлийн бичил бизнесийг эрэлт нийлүүлэлт өөрөө зохицуулдаг. ТҮЦ байхгүй болсноор ширхэгийн худалдаа, сонин борлуулах цэг зэрэг бага орлоготой иргэдэд тохирсон үйлчилгээ алга болов.

Мөн хуучин орон сууцнуудыг буулгаж, өндөр үнэтэй барилгууд барьснаар подваль, нэг давхарт байрладаг оёдол, гутал засвар, үсчин, түлхүүр олшруулах зэрэг хямд үйлчилгээний цэгүүд шахагдсан. Шинэ барилгад түрээс өндөр, үйлчилгээний үнэ өссөн. Ингэснээр бичил бизнес эрхлэгчид зах зээлээс шахагдаж, хэрэглэгчид хямд үйлчилгээ авах боломжоо алдсан. Энэ бол ДНБ-ий өсөлтийн цаана өрнөж буй бүтцийн агшилт.

Валютын нөөц өссөн нь хангалттай юу?

Ерөнхий сайд Г.Занданшатар валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрч, 1.5 тэрбумаар өссөнийг онцолсон. Валютын нөөц нэмэгдсэн нь төгрөгийн ханшийг хамгаалах “буфер” болох сайн талтай.

Гэхдээ валютын нөөц өссөнөөр гадаадын хөрөнгө оруулалт автоматаар нэмэгдэхгүй. Хөрөнгө оруулагчид тогтвортой, ойлгомжтой, тууштай хэрэгждэг эрх зүйн орчин хүсдэг. Өмнөх он жилүүдэд хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдсөн маргаан цөөнгүй гарсан нь манайд итгэх итгэлийг сулруулсан. Энэ суурь асуудлыг шийдэхгүйгээр тоон үзүүлэлт дангаараа хөрөнгө татахгүй.

2026 оны төсөв бодит эдийн засгийн нөхцөлтэй нийцэхгүй болсон гэх шүүмжлэл бий. Орлогын төлөвлөгөө биелэх, эрсдэлтэй үед зарлагыг танах шаардлага үүснэ. Ийм нөхцөлд төсвийн тодотгол зайлшгүй хийгдэх магадлалтай.

....Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж буй. Гэвч хэрэгжилт нь 2027 оноос эхэлж, бодит үр дүн 2028-2029 оноос наашгүй. Үүнээс ч илүү ноцтой асуудал бол хууль баталдаг ч хэрэгжилт сул байдаг институцийн сулрал.

Монголд хууль эрх зүйн орчин харьцангуй боломжийн гэж үнэлэгдэх ч хэрэгжих дээрээ унждаг нь худал биш. Энэ бол эдийн засгийн өсөлт бодит амьдралд буухгүй байгаагийн нэг шалтгаан.

Эцэст нь эдийн засгийн өсөлтийн тухай албаны мэдэгдэл бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй байна. Макро үзүүлэлтүүд өссөн ч өрхийн бодит орлого, бизнесийн орчин, худалдан авах чадвар, иргэдийн санхүүгийн аюулгүй байдал дорвитой сайжраагүй бол “өсөлт” гэдэг ойлголт зүгээр л статистик.

Өнөөдөр монголчууд өмсөх хувцас, идэх хоолоо төрийн бодлогын үр шимээр бус, өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээр олж байна. Төр эдийн засаг “өсөж байна” гэж тайлбарлахын оронд тэр өсөлт айл өрхийн үүдээр орж, Должин эмээгийн ширээн дээр бодитоор мэдрэгдэх хүртэл бодлогын чанараа эргэн харах шаардлагатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-05
sarah elena:
Recently, I was contacted by a broker who convinced me to invest into Crypto all day. I started by making an initial investment of 126,000 USD and surprisingly I asked for 35,000 USD more in order to access my account so I can be able to make any withdrawal. Their demand made me loose it that I had to go on online searching for assistances since I wasn't going to lose my money to this an unregulated trading platform, I came across lots of positive reviews about jbeespyhack. After what I went through, I realized that Transparency is essential in both business and human interactions. I emailed him directly at jbeespyhack@gmail.com, and he responded, asking for more information, which I also submitted. All I needed to do was provide him the information he needed and pay the bills for the tools that were used on the job and he took care of the rest. jbeespyhack performs his work in a discreet and competent manner. From his heart, he wants to provide the greatest possible customer service. I will always be appreciative of him because he helped me quickly retrieve all of the money I had lost.jbeespyhack@gmail.com
2026-03-04
Marcus Henderson:
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-03-04
Монголын орон сууцныхан орон сууцандаа дотор засвар хийхээс залхууран, шинэ орон сууц худалдаж аваад нүүдэг. Тийм учраас шинэ орон сууцны эрэлт их хэвээр байгаа
2026-03-03
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-03
Татварын дарамт аа гэж
2026-03-03
Zochin:
Бүх юмны үнэ өсөөд өрхийн орлого нэмэгдэхгүй зарлага маш ихээр өсөөд бна шүү дээ төрийн бодлого ард түмэндээ хүрэхгүй бна шүү дээ
2026-03-03