БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г өчигдөр хүлээн авч уулзав. Сайд Л.Болд шинэчлэлийн Засгийн газар манай БНСУ-тай бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг онцолж, хоёр орны “Иж бүрэн түншлэлийн харилцааг” цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар Элчин сайдтай санал солилцов. Түүнчлэн Гадаад харилцааны сайд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаад оронд оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг болохыг онцолж, энэ талаар Элчин сайд, ЭСЯ анхаарч ажиллахыг хүсэлт болгов. Элчин сайд Ли Тэ Ро Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх нь БНСУ-ын Засгийн газрын гадаад бодлогын чухал чиглэл болохыг тэмдэглэж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, агаарын харилцааг өргөжүүлэх асуудлуудад анхаарч байгаагаа тэмдэглэв. Иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ЭСЯ-ны зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, монголын талын санал хүсэлтийг анхааралдаа авахаа илэрхийлэв.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yr:
yg unen solongosiin elchin tiim olon yum shardahaa boliocheeeeeeeee medeej ajil hiij menge olohoor yvah gej baigaa ni oilgomjtoi sh dee tegehed mgl-chuudees oln yum shaardaad menge oloh ajil hiih gej yvahaas eer yaah gej yvah yum be ene ajliin abir baihgui yduu ornii humuus ineedtei yum elchingiin ajilchid sain yumaa sudal huulia eerchil mongol orniig sain sudalj tohirson huuli durem gargabal tohirno baih daa
2012-11-18
зочин:
солонгос улсруу бизгүи зорчидог болоосои тэгвэл явсан хүмүүсиин ар амьдрал өөр болно өгөөжөө өгдөг саихан орон шүү буцаж гарах гэхлээр заавалчгүи урилга гэж гаитаи юм нь бүтэхгүи юмаа урьд нь зүгээр л визинд ордог баисан тэргээрээ л баихгүи шал тэнэг юм шахаж шаардах юм тэр урилга чинь танил талтаи хүмүүсд олддог юм баисан шүү,
2012-11-17