Мазаалайг хэрхэн хамгаалах тухай ярилцжээ

img

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ээлжит шуурхай хурал уржигдар болжээ. Хурлаар яригдсан асуудлын нэг нь  мазаалайг хэрхэн хамгаалах тухай байсан байна. Мазаалай нь дэлхийд устаж үгүй болсон амьтан бөгөөд зөвхөн манай улсад өнөөдрийн байдлаар  найман эм , 14 эр нийт 22 тоо толгой бүртгэгджээ. Мазаалайг хайрлан хамгаалж, амьдрах орчныг нь сэргээн тусгайлан бэлтгэсэн орчинд гаршуулан үржүүлэх санаачилгыг  Байгаль Орчин, Ногоон хөгжлийн яамнаас гаргах нь зүйтэй гэж уг хурлаас шийдвэрлэжээ. Тиймээс эн тэргүүнд “Мазаалай хамгаалах“ ажлын хэсэг байгуулж   санал боловсруулан Засгийн газарт танилцуулах юм байна. Түүнчлэн  “Мазаалай сан” байгуулж,  гадаад улс орнуудын эрдэмтдийг урьж , нэн ховордсон ан амьтдаа хэрхэн өсгөж үржүүлдэг арга  туршлагаас нь судлан  хамтран ажиллахыг  яамны бодлого болгон явуулах  юм. Хурлаар 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгон зарлах, зоопарктай болох зэрэг санал санаачилга гарчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

panda shig aldartai bolgo gvitsee
2012-11-17