
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсээс өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 5 хүртлэх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн тасалбар авч байгаа эсэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхний ашиглалт, оюутны виза картанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар 234 оюутны виза карт дээрх наалт хуурамч байсныг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Давхардсан тоогоор 69 сургуулийн оюутан хамрагдсан бөгөөд хоорондоо виза картаа шилжүүлэн ашиглаж байсан 30 оюутныг илрүүлжээ.
Цаашид дээрх нэгдсэн шалгалтыг тус газрын хяналт шалгалтын хэлтсээс дахин явуулах юм байна. Түүнчлэн нийтийн тээврийн хяналт шалгалтынхан хуурамч наалтыг 20-30 мянган төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу хувь хүмүүсээс хуурч наалт авч хохирохгүй байхыг оюутнуудад анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ