
Нялх оддын хайрын түүх хэсэг хугацаанд салсан ч эргэн нийлсэн тааламжтай мэдээг гадаадын сайтууд мэдээлж эхэллээ. Хосууд өөрсдийн ашигладаг нийгмийн сүлжээний хуудсуудаараа ганц бие болсноо зарласны дараа тэднийг дагагчдын тоо огцом өссөн байна.
Харин хосууд эргэн нийлж, Бевэрли Хиллсийн “Four Seasons” зочид буудлаас хамтдаа гарч явахдаа папараци нарын дуранд өртжээ. Тэд урьдийн адил бие биеэ халамжлан, халуухнаар үнсэж байсан тухай ч бичсэн байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд өнгөрсөн мягмар гаригт Лос-Анжелосоос хамт ирсэн бөгөөд тэнд байхдаа иргэн нийлсэн тухай мэдээллэв. Түүнчлэн тэднийг эргэн нийлсэн мэдээг сонссон хүмүүс удахгүй эргээд сална байх, учир нь тэд бүхнийг гэнэн цагаахнаар харж байгаа хүүхдүүд, үүнээс жаахан том болоод салах байх хэмээн сэтгэгдэл бичжээ.
Салчихаад эргэж нийлж байгаа хосууд ганцхан тэд биш юм. Тухайлбал тэднээс өмнө Жастин Тимберлейк-Жесика Бейл, Брайн Остин-Меган Фокс, Жей Катлер-Кристина Каварари гэхчлэн олон хос салаад эргэн нийлж байсан удаатай билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ