
"Америкийн шүтээн" шоуны XII улирлын шүүгчээр ажиллах шүүгчдийн бүрэлдэхүүн тодорсон. Шүүгчдийн шинэ бүрэлдэхүүнд Мариан Керри, Ники Минаж, Кейт Урбан, Райн Сикретс, Ренди Жексон нар ажиллаж байгаа. Хоёр сарын турш тэд шинээр төрөн гарах Америкийн шүтээнийг бэлтгэх юм. Шүүгчдийн шинэ бүрэлдэхүүн шоуны сургалчилгааны зургаа авхуулсан бөгөөд тэд “инээмсэглэл” гэсэн уриатайгаар энэ улиралд ажиллахаар болсон тухайгаа мэдэгджээ.
Шоуны шүүгчдийн шинэ бүрэлдэхүүн олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэд Америкт төдийгүй дэлхийн хэмжээнд шүтэгдэх шинэхэн одыг бий болгохоо амлаад байгаа. Шалгаруулалтын I шат эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шүүгчдийг цээл хоолойгоороо зургаан настай бяцхан охин гайхшруулаад байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ