
Дуучин Эми Уайнхаузын амьдралынхаа сүүлийн хоромд амьдарч байсан Лондон дахь түүний байшинг дуудлага худалдаагаар заржээ. Түүний байшин 1.8 сая ам.долларын үнэд хүрсэн юм. Уг байшин гурван унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийнх.
Гэхдээ дуудлага худалдаа сүр дуулиантай болоогүй юм. Цөөн хүний хүрээнд болж өнгөрсөн уг дуудлага худалдаагаар байшинг дуучны байшин хэмээн танилцуулаагүй юм.
Эми Уайнхауз өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд гэртээ нас барсан.Түүний үхлийн шалтгааныг архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй болохыг задлан шинжээчид хэлсэн. Энэ мэдээ түүний шүтэн бишрэгч сая сая хүнд их дарамт болсон бөгөөд хөгжмийн ертөнцөд ч томоохон шуугиан тарьсан билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ