
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэл хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох асуудал тусгагдсан байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Ингэснээр 2013 онд Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Замын-Үүдийг нийслэлтэй холбох хатуу хучиллтай авто замыг барих бол 2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, 2015 онд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийг холбохоор болжээ.
Үүнтэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ