“Michael learns to rock” тун удахгүй Монголд

img

“Take me to your heart” дуугаараа монголчууд бидэнд хэдийнээ танил болсон “Michael learns to rock” хамтлаг ирэх сарын 7, 8-нд манай улсад урилгаар ирж тоглох нээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар зохион байгуулж буй аялан тоглолтынхоо хаалтыг  Улаанбаатар хотноо хийхээр болсон аж.   1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлаг манайд улсад ирж тоглох болсонтой холбогдуулан өчигдөр “Blue Sky” цамхагт хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, “Шар айраг” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат, “EVENTO” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер н.Батжаргал нар оролцов.   “EVENTO” ХХК-ийн санаачлан зохион байгуулж буй уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм байна. Уг төслийн зөвлөхөөр УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг Тotal Music компани, хамтран зохион байгуулагчаар  Вагнер Ази, Улаанбаатар паласын хамт олон оролцож байгаа аж.   Тоглолтын тасалбар www.evento.mn цахим хуудсаар худалдаалагдах бөгөөд уг тасалбар нь “Micro Siesmic” компанийн бүтээсэн ухаалаг карт хэлбэрээр гарах гэнэ. Үнийн хувьд 40 мянга, 60 мянга, 80 мянган төгрөг гэсэн сонголттой юм байна. Энэ нь дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ч ашиглагдах ажээ. Тодруулбал, “EVENTO” ХХК болон төслийн багийнхан ирэх онд дэлхийн томоохон оддын шоу тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан гэнэ. Тэд Монголынхоо рок поп сонирхогчиддоо дэлхийн оддын тоглолтыг толилуулах төслийн баталгаа нь удахгүй ирэх  “Michael learns to rock” хамтлаг байна гэв.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IRVEK UZNEE SAIHANHEREG
2012-11-18
xarin tegeed jinxene oduud n irexgui,odontsoruud l irj bgaamaaa....
2012-11-18
Delhiid bol aldartai baigaagui, tsuuhun heden duu ni manaihan medne, uye ungursun hamtlag. Tegeed ch manaid yag gadaad uls shig deed chanartai toglolt hiigddegguishdee... zugeer heden duug l bolson boloogui sonsono, thats it.
2012-11-18
xarin tegeed jinxene oduud n irexgui,odontsoruud l irj bgaamaaa....
D:
Yamartai ch Nicole, Pitbull yn yawdlyg bitgii dawtaasai.
2012-11-18
shimo:
Moda mongoloor duusna gej boli boli, ichmeeriin yum manai ovoo edr ch tooj sonshgui odoo
2012-11-18
UZEL BODOL:
hooy nuhduu yuun micheal learns to rock! naad uls orniihoo baij baigaa baidlaa hardaa. ene togloltig uzeh ni tsuunh shvvdee tsuunh! OROND ni naad munguuroo zaluuchuudiin hugjild zoriulj jijig ch hamaagvi yum hiigeech. ZUGA TSENGEL hoosonl humuus baihiin. tsaana chin oor hiih zuil zunduu baina, gants gadnii hamtlag uriad yahawdee
2012-11-18
dinosaur period group
2012-11-18
xaxa:
Ene munkhbat geed huurhun bogs doloogchbatsaan odoo bolioo songuilar nam shaalgulchad odooo zaluuchuudin Holboo ntr geed huurhun um yariad neg darga suudal shaaachih geed yavaad baigaa golog shig um zl
2012-11-17
yuund ch itgedeggui cham shig mal horvoog yaaaj barna daa
2012-11-17
Xydlaa shdee naizyydaa
2012-11-17
yuund ch itgedeggui cham shig mal horvoog yaaaj barna daa
unen bol saihan l bn
2012-11-17