
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн насны нийт иргэдийн 96 хувь нь иргэний цахим үнэмлэхээ аваад байгаа аж.
Иргэд орон нутгийн сонгуульд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгнө.
Иймээс иргэний цахим үнэмлэхээ аваагүй байгаа иргэд орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхээ авах боломжтой гэнэ. Учир нь энэ амралтын өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв, орон нутгийн бүртгэлийн хэлтэс нэгжүүд ажиллаж байгаа юм байна.
Иймд сонгуулийн насны иргэд иргэнийхээ үүргийн дагуу оршин суугаа хороо, сумынхаа иргэний бүртгэлийн ажилтнаас цахим үнэмлэхээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ