
Энэ сарын 16-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Пэг эмнэлэгт Монгол улсаас ирж эмчлүүлж байгаа дөрвөн монгол хүүхэд мэс заслаа амжилттай давж, эрүүл саруул болсон баярт үйл явдлыг тэмдэглэжээ.
Эдгээр дөрвөн хүүхэд нь бүгд зүрхний өвчтэй гэсэн оноштой ч эх орондоо эмчлүүлэх боломжгүй тул эмчилгээгүй хэмээн итгэл найдвараа алдаад байсан гэнэ. Харин тэдэнд Пэг эмнэлгийн хамт олон тусламжийн гараа сунган үнэгүй эмчилж өгсөн байна. Одоо хүүхдүүд эрүүл саруул болсон гэнэ.
Тус эмнэлгийн эмч Ким Юнг Ин “Бид энэ жил гэхэд гурван удаа, нийтдээ 17 удаа Монгол хүүхдүүдийг урин авчирч 89 удаагийн мэс заслыг хийгээд байна. Бидний хийсэн мэс засал бүр маань амжилттай болсонд үнэхээр их баяртай байгаа. Эмчлүүлсэн хүүхдүүд маань эх орондоо очоод эрүүл саруул өсч бойжих эхлэлийг бид тавьж өглөө” хэмээн эмнэлгийн зүгээс Монгол хүүхдүүдэд зориулан дурсгалын бэлэг гардуулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ