Усан спортын анхны ОУХМ-аар Б.Дөлгөөн тодорлоо
Монгол
ын усан спортын баг тамирчид Арабын Эмиратын Дубай хотноо Азийн аварга шалгаруулах IX тэмцээнд оролцож байна. "Хангарьд" клубийн тамирчин, спортын мастер Батсайханы Дөлгөөн тэмцээний 50 метрийн далайн гахай сэлэлтэд 26,10 секундын амжилт үзүүлэн Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлжээ. Ийнхүү манай оронд усан спорт хөгжсөн он жилүүдэд мэндэлж буй анхны ОУХМ цолтон нь 26 настай Б.Дөлгөөн болж байна.
Азийн АШТ-ий үеэр мөн 17 настай спортын мастер Э.Дэмүүл эрэгтэйчүүдийн араар даллах 50 метрт 29,60 секундээр, араар даллах 100 метрт 1 минут 05,38 секундээр, спортын дэд мастер Э.Сүрэнням эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1 минут 14,63 секундээр тус тус Монгол Улсын дээд амжилтыг шинэчлээд байгаа юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ