
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 7-9 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ