Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Хэвлэлийн хүрээлэн"-д 11.00 цагт  Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө Улсын дээд шүүхийн тоглоом боллоо гэж үзэж буй талаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт   Төрийн банкны зээлээр ”100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан иргэд эхнээсээ хохирч эхэлсэн талаар мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт  “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт M&G” констракшнаас “Шонхор тауэр” хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагт зориулсан усан паркийн цогцолбор байгуулах талаар мэдээлэл хийнэ. 13.00 цагт Хан-Уул дүүргийн МАН-ын хорооноос мэдэгдэл гаргаснаа танилцуулна. 14.00 цагт Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. " Үндэсний мэдээллийн төв"-д 10.00 цагт МАН-ын 19 Засаг даргын газрын наймааны баримтыг дэлгэсэн хэвлэлийн хурал болно. 11.00 цагт зүрхний гажигтай хүүхдүүүдэд япон эмч нар үзлэг оношилгоо хийж байгаа талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ