
МҮБХ-ноос сар бүр зохион явуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд 640 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат сумын заан Н.Золбоо (чөлөөт бөхийн ОУХМ) түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат сумын заан О.Үйтүмэн (Лондон-2012 олимпийн наадамд оролцсон, чөлөөт бөхийн ОУХМ) шөвгөрлөө. Шөвгийн тавд Завхан аймгийн Яруу сумын харьяат сумын заан Д.Ядмаа, Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Х.Мөнхжаргал нар үлджээ.
Ш.Түмэнбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ