
Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан байсан монгол цэргийн талаар өнөөдөр 10.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штаб дээр ЗХЖШ -ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай мэдээлэл хийнэ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цэрэг нь Ховд аймгийн 123 дугаар ангид алба хааж байгаад Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Тэрээр зүрхний суурь өвчтэй байсан бөгөөд цаг агаар солигдсоны улмаас өвчин нь хүндэрч амь насанд нь хүрсэн бололтой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ