
Жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ дэлгэцийн анхны бүтээлээ үзэгчдэд хүргэлээ. Түүний шинэхэн уран бүтээл болох “Гарал угсаа” уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Уг киноны зохиолыг Бэкэ өөрөө бичиж, найруулсан, мөн өөрөө гол дүрд нь тоглосон. Киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, ”Шинэ үе”-ийн жүжигчин Д.Алдармаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох нар тоглосон юм.











Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ