
Өнгөрсөн хоёрдугаар сарын 03-нд Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт “сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч улмаар хоёр хүнийг буудсан хэрэг гарсан. Тэдний нэг нь сумны шархаа даалгүй нас барсан юм. Их хэмжээний өрөө төлөхийн тулд банк дээрэмдэх гэж байсан А.Бат-Ялалтыг шүүх хурал маргааш Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно. Хуралд даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Нармандах, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцоно. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган шүүх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ