
Өсвөр шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 хоног үргэлжилсний эцэст Словенийн Марибор хотноо өчигдөр өндөрлөлөө. 91 орны 1600 гаруй шатарчид “уулгүй талд цусгүй тулаан хийсэн” энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 38 өсвөр шатарчинтай нүсэр баг Мариборт очин тоглосон юм.
Манай шатарчдаас хамгийн өндөр амжилтыг Б.Ирмүүнтулга, ФИДЕ-гийн мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер А.Энхтуул нар үзүүлжээ. Хөвгүүдийн 8 хүртэлх насны ангилалд Ирмүүнтулга 7,5 оноогоор ХII байрт шалгарав. Тэрээр сүүлчийн хоёр тавилдаа хоёуланд нь хожигдсоноор медаль зүүх боломжоо алджээ.
2010 оны дэлхийн аварга Номин-Эрдэнэ охидын 12 хүртэлх насны ангилалд 7 оноогоор ХII байрт, охидын 18 насны ангилалд Энхтуул 7 оноогоор ХI байр эзэлсэн байна. Мөн Ц.Тэнгис (хөвгүүдийн 8 нас) 7,5 оноогоор, ФИДЕ-гийн мастер У.Насанжаргал 7 оноогоор (хөвгүүдийн 18 нас) тус бүр 17-д бичигдлээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ