
Сталинградын тулалдаан (1942 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 1943 оны хоёрдугаар сарын 2) бол Эх орны их дайны хамгийн томоохон тулалдааны нэг юм.
Уг тулалдаан хоёр шаттай өрнөсөн бөгөөд эхнийх нь Сталинградын стратегийн хамгаалалтын ажиллагаа (1942 оны долоодугаар сарын 17-арваннэгдүгээр сарын 18), хоёр дахь нь Сталинградын стратегийн давшилтын ажиллагаа байв.
Сүүлчийн ажиллагаа нь 1942 оны арваннэгдүгээр сарын 19-нд эхэлжээ. Энэ ажиллагааны явцад зөвлөлтийн цэрэг германы армийн гол хүчийг бүслэн устгасан юм.
Сталинградын тулалдааны хугацаанд дайсан зөвлөлт-германы фронтод байлдаж байсан хүчнийхээ дөрөвний нэгийг алдсан байна. Германы цэргийн ерөнхий командлагч Фридрих Паулюс олзлогдсон юм.
Сталинград хот эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд зөвлөлтийн хүмүүсийн үзүүлсэн эрэлхэг зориг, баатарлаг үйлсийн бэлгэдэл болсон билээ.
1945 оны тавдугаар сарын 1-нд дээд ерөнхий командлагчийн тушаалаар Сталинградад ЗХУ-ын баатар хот цол олгосон юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ