Биеэ бодвол битгий худлаа ярь

img

Бодит баримтыг  гуйвуулж, жаахан ч гэсэн худал ярих нь хүний сэтгэцийн болон биеийн байдалд муугаар нөлөөлдгийг Америкийн Нотр-Дамын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Уг судалгаанд 18-71 хүртэл насны 110 хүн оролцсон байна. Энэ хүмүүсийн тэн хагаст нь аль болох бага худал ярихыг зөвлөсөн байна. Туршилтын дүнгээс үзвэл, энэ хэсгийн хүмүүсийн биеийн байдал хоёр дахь бүлэгт орсон хүмүүсийнхээс хамаагүй сайн байжээ. Эхний хэсгийн хүмүүс илүү  илэн далангүй байж, уйтгарлаж  гуниглах нь  бага, тэдний толгой болон хоолой хавьгүй цөөн өвдөж, ер нь худал хэлэхээс зайлсхийж байсан хүмүүс илүү аз жаргалтай байжээ. Профессор Анита Келлийн хэлснээс үзвэл, жирийн хүн долоо хоногт дунджаар 11 удаа худал ярьдаг байна (бусад эх сурвалжаас үзэхэд өдөрт 50 удаа худал хэлдэг  гэсэн баримт ч бий).  Жирийн хүнийг бодвол, гурав дахин цөөн худал ярьдаг  хүмүүс  бие эвгүйрхээд  байна хэмээн эмчид хандах нь хавьгүй цөөхөн байдаг ажээ. Энэ ер бусын туршилтад оролцсон бүх хүн  өөрийн амжилтын талаар худал хэлэхгүй байж, өөрөөр хэлбэл амжилтаа  дөвийлгөхгүй  байж бүрнээ чаддагийг өөрсдөө олж мэдсэн байна. Олон хүн ажилдаа хожимдох юм уу тааруухан ажиллаж байгаа талаараа худал хэлэхээ огт больжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uls torchdiin bie muudval hudlaa ih helsnees boljee gej bodoh u bna l daa
2012-11-19