Энхийг сахиулагчийг төрсөн нутагт нь хөдөөлүүлнэ

img

Зэвсэгт хүчний жанжин штабаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваад нас барсан талаар монгол цэргийн албан хаагчийн талаар мэдээлэл хийлээ.   Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нь Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны нэгдүгээр ээлжийн батальоны удирдлага, дэмжлэгийн ротын тээврийн салаанд жолооч албан тушаалд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад энэ сарын 13-ны өдөр өвчний улмаас нас баржээ. Тэрээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сургалтын процесс хангах салааны зенитийн салаанд сумлагч-жолооч албан тушаалтай байсан аж. Тэрээр  Өмнөд Судан улсын Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад ойрын болон холын эргүүлд үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайн өдөр түүний бие гэнэт муудан таталт өгсөн тул эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэн Камбож улсын хоёр дахь шатлалын эмнэлэгт хүргэсэн байна. Яаралтай эрчимт эмчилгээ хийсэн ч зүрхний архаг дутагдал буюу зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.   Тэрээр 1978 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. 2006, 2009 онд Сьерра-Леон улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн II, VIII ээлжинд үүргээ амжилттай биелүүлэн “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медаль I, II, “Эх орны төлөө III” хүндэт тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ. Талийгаачийг өнгөрөгч амралтын өдөр Туркийн агаарын тээврийн онгоцоор эх оронд нь авчирсан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтээр Ховд аймагт хүргэсэн гэнэ.   Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын 1300 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчийг бэлтгэл сургуулилт хийж, эрүүл мэндийн шаталсан шинжилгээ, оношлогоонд орж тэнцсэн цагт ажиллагаанд оролцох эрхтэй болдог гэнэ. Монгол улсын цэргийн албан хаагчид 2002 оноос хойш энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсон цагаас хойш гуравдахь удаагаа энхийг сахиулагч өвчний улмаас нас барсан тохиолдол нь энэ гэнэ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zezeg:
mongol xunee enxig caxiuulagch gej xar tibd ybuulcan bol eruul mendin uzex emchee xajuudn bailgaj baix xeregtei ym biscuu töriin udirdagch narin xuuxduud yagaad ybj enxig caxiuldgui yaduu amidraxin tölö temzej yba ard tumni xuuxdig abaachid aami nacign alduulcn baigaa ym biscuu ar gerin ur xuuxdign nacaarn ulcin tetgemjid abx xeregtei!!!
2013-06-23
mongol er hun:
ai horvoo gj..yaachihsan lalruuud ene mgl d bdimbe???huni amidral sonin shde.ovchin zovlon hend gesen irdeg....terig hurtel ingej balairuulahin...oorsdihni amidral danda erul eleg buten bhin bhda...tsoohule bj danda l negige ingej harluulj bhimda...eh orni hu nutgiinha hosond taivan noirsog,um mani badme hum...
2012-11-24
hovd:
yaharaa avilgalchin baidag ym ajilaa hiij yvsan hun.shamd uhel hagtsal tohioldohgui yu amisgaa mini,eeeeeeeeeeeeeeeeeeeeeeee.
2012-11-19
150:
gadaad ajilgaand yabuulah gj huniig amitnaas dor uzej daramtlaj zobooj bj neg yum yabuuldag shuu dee ta nar. ternii goriig jiriin jagsaaliin tcereg l bie mah bodioroo uurj etcesiin etcest amia hurtel aldaj bn. BHYam ZHJShtab uund yum bodoh tcag hediin ungurchihood bn.
2012-11-19
muu khovdiin neg avilgachin pizda dald orboo huurhuu um maanii badmii hum
2012-11-19
ЯАГААД ЗҮРХНИЙ АРХАГ ДУТАГДАЛТАЙ ХҮН ЯВУУЛЧВАА.АВИЛГАДЧИХСАН УУ? УМ МАНИ БАДМИ ХУМ
2012-11-19
Сайхан шаах юм даа. Хүүхэнчин гуай явж наад бүсэлхийнээс доошихоо ариутгуулаа.
2012-11-19
bi:
1300 garui hun dotor iim hohirol bna aa bna. gehdee l haramsaltai bna. her nariin shinjilgee onshlgoo hiij yvuuldag ym bol doo. hoishid ter tal deeree iluu anhaarmaar ym.
2012-11-19
999:
uchnuun l shinjilgee hiij baij eruul gesniig n abch yava biz dee, ene hudlaa, yug nuun daragduulj baigaa boldoo, hunii ami shuu dee.
2012-11-19
ИРГЭН:
УМ МАНИ БАДМЕ ХУМ
2012-11-19
ховдын иргэн:
хөөрхий дөө ямар сайн байхав дээ хорвоог иим хурдан орхих гэж дээ энэ өвчин нь арай худалаа байхаа нуун дарагдуулж байна гэж бодож байна зүгээр л байсан хүн гэнэт зүрхний шигдээс болно гэдэгт нэг л итгэхгүй байна хөөрхий минь ар гэр нь ямар хэцүү байгаа болоо ээж нь хүртэл сайнгүй байгаа хөөрхий дөө ум мани бадме хум
2012-11-19