
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дахин сонгогдсоныхоо дараа хийж буй анхны гадаад улсад хийж буй айлчлал нь Бирмээс эхэлж байна. Америкийн ерөнхийлөгчдөөс Бирмд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Ерөнхийлөгч Обама гурав хоногийн турш Зүүн азийн орнуудаар айлчлал хийх бөгөөд үүнд Бирм, Тайланд, Камбож улсууд орж байгаа.
Ерөнхийлөгч Барак Обама Бирмд ажиллах үеэрээ “ Ардчиллын үнэ цэн хийгээд иргэний нийгмийг дэмжих тухай голчлон ярилцана”. Мөн Бирмийн ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Ки нартай уулзах юм. Тус улсын зүгээс энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Улсынхаа нийгмийн эрс шинэчлэл болон америкийн үлгэр жишээ ардчиллыг тогтооход энэ уулзалт чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Бирм улсын хувьд цэргийн дэглэмийг унагаж, чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих улс төрийн эрс шинэчлэл хийж буй орон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Бирмийн засгийн газар үндэсний цөөнхийн буюу Аунг Сан Сү Кигийн намтай хамтрах болсноор ийнхүү энх тайвны замаар хөгжихөд хүрч байгаа.
Сөрөг хүчний удирдагч Аунг Сан Сү Ки ардчилал, эрх чөлөөний тухай хөдөлгөөн өрнүүлснийхээ төлөө 15 жил гэрийн хорионд суусан. Гэвч цуцалтгүй тэмцсний үр дүнд улс орныхоо амьдралд эргэлт хийж буй түүний гавьяаг үнэлэн түүнийг АНУ-д айлчлах үеэр АНУ-ын Конгрессын алтан медалиар шагнасан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ