Формула-1: Л.Хэмильтон “GRAND PRIX USA”- д түрүүллээ
ФОРМУЛА 1 авто уралдааны ДАШТ – ний энэ оны 19 дэхь гараа АНУ – ын Техас мужийн Остин хотноо саяхан болж өндөрлөлөө. Байрлал тогтоох уралдаанд С.Феттель, Л.Хэмильтон, М.Уэббэр нар эхний гуравт хурдалж үндсэн уралдаанд эхний гурваас уралдах эрхтэй болсон юм. Харин Ф.Алонсо 8 – р байрнаас уралдсан юм. Нисэгчид 5500 м тойргийг 55 удаа тойрч нийт 302,5 км зайд уралдсан юм. Ингээд энэ гарааны ялагчдыг танилцуулъя.
“UNITED STATES GRAND PRIX ” 19 дэхь гараа
1. Хэмильтон (Их Британи, "Макларен") - 1:35.55,269
2. Феттель (Герман, "Ред Булл") - 0,6 сек
3. Алонсо (Испани, "Феррари") - 39,2 сек
4. Масса (Бразил, "Феррари") - 46,0 сек
5. Баттон (Их Британи, "Макларен") - 56,4 сек
6. Райконен (Финлянд, "Лотус") - 64,4 сек
7. Грожан (Франц, "Лотус") - 70,3 сек
8. Хюлькенберг (Герман, "Форс Индия") - 73,7 сек
9. Мальдонадо (Венесуэл, "Уильямс") - 74,5 сек
10. Сенна (Бразил, "Уильямс") - 75,1 сек
11. Перес (Мексик, "Заубер") - 84,3 сек
12. Риккьярдо (Австрали, "Торо Россо") - 84,8 сек
13. Росберг (Герман, "Мерседес") - 85,5 сек
14. Кобаяши (Япония, "Заубер") - 1 тойрог
15. Ди Реста (Их Британи, "Форс Индия") - 1 тойрог
16. Шумахер (Герман, "Мерседес") - 1 тойрог
17. Петров (ОХУ, "Катерхэм") - 1 тойрог
18. Ковалайнен (Финлянд, "Катерхэм") - 1 тойрог
19. Глок (Герман, "Маруся") - 1 тойрог
20. Пик (Франц, "Маруся") - 2 тойрог
21. Де ла Роса (Испани, HRT) - 2 тойрог
22. Картикьян (Энэтхэг, HRT) - 2 тойрог
ДАШТ: 1. Феттель – 273 оноо. 2. Алонсо – 260. 3. Райконен – 206. 4. Хэмильтон – 190. 5. Уэббер – 167. 6. Баттон – 163
Зохион бүтээгчдийн цом: 1. "Ред Булл" – 440 оноо 2. "Феррари" – 367 3. "Макларен" – 353. 4. "Лотус" – 302. 5. "Мерседес" – 136. 6. "Заубер" – 124
“Ред Булл ” баг дараагийн гарааны үр дүнгээс үл хамаарч энэ оны ДАШТ – ний Зохион Бүтээгчдийн Цомын тэмцээнд тэргүүлэх болзлоо хангалаа. Харин 11 сарын 25 – нд Бразилийн Сан Паоло хотноо болох энэ оны сүүлийн гарааны дараа ДАШТ – ний ялагч тодрохоор боллоо. Феттель үү эсвэл Алонсо юу? Энэ асуултын хариулт 6 хоногийн дараа тодорхой болно.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ