Кенид халдлага боллоо

img

Кенийн нийслэл Наироби хотод гар хийцийн гар бөмбөг дэлбэлсний улмаас таван хүн амь насаа алдаж, 18 хүн  хүнд бэлтэж гэмтсэн тухай Синхуа агентлаг мэдээлжээ. Энэ хот нь хүн амын нягтшил хамгийн ихтэй хэмээгддэг томоохон хот юм. Орон нутгийн цагдаагийн дарга Мосес Омбати мэдээллэхдээ хэд хэдэн газарт дэлбэрэлт болсон  бөгөөд эхлээд байшингууд руу бөмбөг шидэж дараагаар нь зам дээр явж байсан автобусанд халдлага гарснаар ийнхүү олон хүний аминд хүрчээ. Автобус Тереза эхийн сүмийн урдуур явж байсан бөгөөд 25 хүний суудалтай нийтийн тээвэр байсан аж. Цагдаагийнхны гаргасан дүгнэлтээр энэхүү халдлага тусгайлсан төлөвлөгөөний дагуу явагдсан аж. Харин автобусны дэлбэрэлтийн хувьд дотор нь сууж явсан зорчигчдын дунд амиа золиослогч этгээд байсан хэмээн мэдээлэв. Одоогийн байдлаар  цагдаагийнхан чухам ямар шалтгаанаар ийнхүү халдлага үйлдэх болсон, хэн үйлдснийг хараахан тогтоогоогүй байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар халдлага болохоос өмнөхөн  томоохон дэлгүүрүүд хаалгаа барьсан нь үүнийг  ямар нэг бизнесийн  холбогдолтой халдлага байсан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлээд байна. Түүнчлэн халдлагад Аль-Каида бүлэглэлийн алан хядагчдын оролцоо байсан хэмээн таамаглажээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ