Д.Энхмандахын хэргийн шийдвэрт прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэнэ

img

Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн Д.Энхмандахын хэргийг  анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг эсэргүүцэн хяналтын прокурор н.Чимгээ эсэргүүцэл бичсэн юм. Тэгвэл эл эсэргүүцлийг нийслэлийн Шүүхэд маргааш хэлэлцэнэ. Хяналтын прокурор эсэргүүцэлдээ мөрдөн байцаах ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан бол өнгөрөгч сард болсон   анхан шатны шүүхээс Д.Энхмандахын хэргийг буцаахдаа мөрдөн байцаах ажиллагааг хууль зөрчин явуулсан гэсэн шийдвэрийг гаргасан  аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ