Интернэт орон нутагт 3 дахин хямдарлаа

img

Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж буй шинэтгэлийн арга хэмжээнүүдийг амьдралд бодитойгоор хүргэхэд мэдээлэл, холбоо харилцааны технологийн салбар голлох үүрэгтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд 1.97 тэрбум орчим хүн буюу дэлхийн 28.7% нь интернэт ашиглаж байна. Монгол улс анх 1994   оны 1-р сарын 17-нд интернэтийн сүлжээнд холбогдсон.  Одоогоор Улаанбаатар хотод  өрхийн 31%-д нь интернэт нэвтэрсэн байгаа бол аймгийн төвийн өрхийн 8%-д  сумд айл өрхүүдэд дөнгөж 1% -тай байна. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна.  Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100000 төгрөг орчим бол хөдөө орон нутагт 475000 төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарлаж байгаагийн нэг шалтгаан юм. Иймд Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газраас Харилцаа холбооны  зохицуулах хороо болон Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, орон нутгийн өрх 256 Кб/секундын хурдтай, тасралтгүй чанартай интернэтийн үйлчилгээг 20000 төгрөг дотор авах боломжтой болголоо. Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан эдийн засгийн чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдуудын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломжууд нээгдэж байгаа юм. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddddddd:
bitgii negiigee duraij bai za gaigui l bna shuu de
2012-11-19
ЛоЛ:
Сайжирсан юм нь хаана байна? Шал худлаа. Үнэнийг хэлэхэд хурд нь гэж яст мэлхийнээс ч долоон дор юм байдаг шүү дээ. Хурдаа нэммээр юм.
2012-11-19
kk:
hurdaa nemvel taarna. yast melhiinii hurdtai l baidag sh dee.
2012-11-19