“Еxtacy” хамтлагийн сонголт “улаан” ...

img

Монголын рок попын ертөнц шинэ залуу хамтлаг дуучдаар цус сэлбэгдсээр байна. Шинэ залуу дуучдыг төрөн гарахад студи, продакшн, телевизүүд  ч өөрсдийн хувь нэмрээ оруулж буй. Жишээлбэл, МН-25 телевизээс санаачилсан “Make in the Band”  төслийн  хоёр дахь ялагч болох “Extacy” хамтлаг.

Анх найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан тус хамтлаг саяхан зохиогдсон "UBS Music" сувгийн нэг жилийн ойн баярт оролцсон. “I Loft Function House”-д болсон хүндэтгэлийн арга хэмжээний улаан хивсний ёслолын үеэр гоёмсог даашинзтай “Extacy” хамтлагийнхан энэ үдшийн бас нэгэн чимэг байлаа.

Харин тэд “улаан” өнгийн дотуур хувцас сонгож, гар утсаа ч  мөн ижилсүүлжээ. Хамтлагийн ахлагч Б.Түвшинзаяа өндөр оноотой даашинзтайгаа үл тоон дотуур хувцсаа гайхуулаад авсан.  Санамсаргүй байж болох ч өмнөх төслийн ялагч “Anemone” хамтлагийн нэг гишүүн ч мөн  хэвлэлийн бага хурлын үеэр хэт богино юбка сонгосноос дотуур хувцас нь олонд харагдан шүүмжлэл дагуулж байснаас үзэхэд сүүлийн үеийн охидын хамтлаг гуя, хасаа тоомжиргүй гялалзуулан олны өмнө гарах явдал моод болоо юу гэмээр.

П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аанка:
урд талын сэтлээс нь их урт болохоос биш гоё даашинз байна шүү дээ
2013-08-24
zzzzzz:
mash buduuleg ,tolgoi ni khoosny shinji shuu dee. gaikhuulakh yum bish
2013-08-01