Бангладешт 11 хүний амь үрэгдлээ

img

Бангладешийн нийслэл Дака хотод болсон халдлагын улмаас 11 хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Халдлага нийслэлийн баруун хэсэгт буюу Хазарибах хэмээх ядуусын хороолол болсон тухай албаны эх сурвалж мэдээлснийг Синхуа агентлаг уламжиллаа. Энэхүү халдлагад таван эмэгтэй дөрвөн бага насны хүүхэд амиа алдсан байна. Хэрэг явдал орон нутгийн цагаар шөнийн 03.00 цагийн орчимд гарсан бөгөөд хотын оршин суугчид унтаж байх үеэр болсон учир ийнхүү олноороо амиа алдахад хүрчээ. Харин бэртэж гэмтсэн хүн санасныг бодвол цөөхөн байсан хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээллэсэн байна. Цагдаагийнхны таамаглаж буйгаар тамхины агуулахыг тонох гэсэн дээрэмчдийн оролдлого ийнхүү олон хүний аминд хүрсэн  хэрэг гарлаа  гэж үзэж байгаа юм. Хэргийн шалтгаан нөхцөл хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд цагдаагийн албаныхан хэргийн газарт шинжилгээ хийж байгаа аж. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ