
Халлоуины баярыг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Энэ баярыг төдийлөн тэмдэглээд байдаггүй зүүн азийн орны хүүхэд залуучууд өргөн тэмдэглэсэн байна. Тухайлбал Энэтхэгийн хүүхэд залуучууд халлоуины баяраа хийж айлаар явж амттан цуглуулсан нь их л таалагдсан аж.
Мөн хамгийн сонирхолтой, аймшигтай дүрд хуирах гэж хүмүүс хэрдээ л хичээдэг. тэгвэл энэ жилийн хамгийн онцлог дүрийг Нью Йоркт болсон халлоуины парадад оролцсон залуу бүтээж чаджээ.
Тэрээр баярын өмнөх долоо хоногт босогчдод зодуулж, буудуулан нас барсан Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн дүрд хувирсан байлаа. Нүүрэндээ буудуулсан том шархтай, нүдний хар шил зүүсэн түүний төрх хүмүүст содон харагдсан байна. Цаг үеэ мэдэрнээ гэж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ