“Michael Learns to Rock” хамтлаг 12 сарын 7,8-нд UB Палас-т тоглоно

img

1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон  “Michael Learns to Rock” хамтлаг 12 сарын 7, 8-нд UB Паласын концертын их танхимд тоглон, Монголын фенүүдтэйгээ уулзах гэж байна. Дэлхий даяар нийт цомгууд нь 11 сая хувь борлогдсон, Америк, Европ, Азид дээгүүр жагсдаг алдартай хамтлагуудын нэг “Michael Learns to Rock” хамтлаг аялан тоглолтдоо сонсогчдын чихэнд хоногшиж, хит болсон дуунуудаа эгшиглүүлэхээс гадна “Шар айраг” хамтлаг тус тоглолтод оролцох ажээ. MLTR хамтлагийг “The Bootleg Beatles”-ийн Монгол дахь тоглолтыг санаачлан зохион байгуулсан “EVENTO” компани  урьж, Монголын Залуучуудын Холбоо зохион байгуулж байгаа юм. Уг төслийн зөвлөхөөр МУ-ын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион ажиллаж байна. MLTR Тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”-ын хамт олон оролцжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

̺í㺠ýðã¿¿ëä¿¿ëýõ ýýëæèò çàëèëàí
2012-11-19
tim bh shu
2012-11-19
UB palas xyiten boxir Muuxai
2012-11-19
tim bh shu