Пэпси хөгжлийн лигийн хоёрдугаар тойрог ирэх долоо хоногт өндөрлөнө

img

МСБХолбоо, дэлхийд тэргүүлэгч Pepsi брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХК-тай хамтран Пэпси хөгжлийн лигийг хоёр дахь жилдээ амжилттай зохион явуулж байгаа билээ. Пэпси хөгжлийн лиг үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоо хоногт хоёрдугаар тойрогын тоглолтууд дуусна. Одоогийн байдлаар В хэсгийг Legacy group хожигдолгүйгээр тэргүүлж, А хэсгийг Versus, Хасын Хүлэгүүд, МХТС багууд хожилын харьцаа тэнцүү өрсөлдөж байна. Пэпси хөгжлийн лигийн 11 сарын 17, 18-ны өдрийн тоглолтын харьцааг танилцуулж байна. 2012 11-р сарын 17 буюу бямба гарагийн тоглолтын харьцаа Эзэн баг Зочин баг 1. Эко констракшн Хадгаламж 52:69 2. Суврага Мобиком 94 44:83 3. Замын битум Ард даатгал 49:81 4. МЦ-Оюуны эрэл Lode Star 86:95 5. Хасын Хүлэгүүд Эрдэнэдрийлинг 20:0 6. Cass SBL Eznis bombardier 95:53 7. Танан МХТС 0:20 2012 оны 11-р сарын 18 буюу ням гарагийн тоглолтын харьцаа Эзэн баг Зочин баг 1. Cass SBL Lode Star 85:61 2. МХТС Мобиком 94 54:90 3. Ард даатгал МЦ-Оюуны эрэл 92:76 4. Хасын Хүлэгүүд Суврага 90:42 5. Legacy group Эко констракшн 72:66 6. Эрдэнэдрийлинг Versus 0:20 7. Хадгаламж Замын битум 100:69 Багуудын 2-р тойрогийн хожил хожигдол: А хэсэг Хожил Хожигдол 1. Versus 4 1 2. Хасын Хүлэгүүд 4 2 3. МХТС 4 2 4. Эрдэнэдрийлинг 3 3 5. Танан 3 2 6. Мобиком 94 5 1 7. Суврага 0 6 Б хэсэг Хожил Хожигдол 1. Legacy group 5 0 2. Cass SBL 5 1 3. Lode star 4 2 4. Ард даатгал 4 2 5. МЦ-Оюуны эрэл 3 3 6. Хадгаламж 3 3 7. Эко констракшн 2 4 8. Eznis bombardier 1 4 9. Замын битум 1 5 А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene temtseenee bolibol yasin nad tanan erdenederiling geh met bsg chini temtseene hayad bgaa bol hasaachee ingej bolohgui sh dee
2012-11-19