Сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ

img

Одоогоос дөрвөн сарын өмнө Сүнита Уиллиамс ахлагчтай Юури Малечинко болон Аки Хошидэ нар эх дэлхийгээ орхин сансарт ниссэн. Тэд сансрын тойрог замаар аялан ажиглалт шинжилгээ хийж байсан билээ. Тэд өнгөрсөн зургаадугаар  сарын 15-нд хөөрч нийтдээ 127 өдрийн сансрын аялал хийжээ. Сансрын нисгэгчид Оросын “Союз 0726” хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирж байгаа юм.  Олон улсын сансар судлалын хүрээлэнгээс сансрын нисгэгчдийг Казакстан Аркалик орчимд газардсан байна. Гэвч тэдний хөлөг товлосон газраасаа 35 км-ийн зайд газардсан тул нисдэг тэргээр сансрын нисгэгчдийг авчирсан байна. Сүнита Уиллиамсийн  хувьд сансарт нийтдээ 322 өдөр аялж байгаа юм. Тэрээр өмнө нь 2006 онд мөн сансарт нисч байсан түүхтэй. Ингэсээрээ тэрээр хамгийн удаан хугацаанд сансарт аяласан эмэгтэй сансрын нисгэгч болж байгаа юм. Харин сансарт дахин гурван  нисгэгч үлдсэн бөгөөд тэд ирэх онд буцаж эх дэлхийдээ ирэх юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TEGEED YU XARJ OLJ SONIRXUULXAAR ZUILGUI ZUGEER YAVCHAAD IRSIIN UU YAMARCH SONIRXOL ALGA ENE MEDEEND
2012-11-19